Үйл явдал1 мин унших
“Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” парламентын форум үргэлжилж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум үргэлжилж байна.
Өнөөдрийн форумыг базвал Парламент, түүний гишүүдийн үндсэн 3 үүрэг бол цөлжилт, газар нутгийн доройтол, ган гачигтай тэмцэх хууль баталж, төсөв зориулах, олон улсад энэ сэдвээр дуу хоолойгоо илэрхийлэх ажгуу.
Мөн дижитал эдийн засагруу бүрэн шилжих, ногоон эдийн засгийн хүрээг тэлэх, говьруу ус татах асуудал дээр геополитикийн асуудлуудаа яаралтай шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хөндөж байна.








