Байр суурь2 мин унших
Ц.Туваан: Улс орон даяар худалдаа үйлчилгээний салбарт цус эргэхээ больсон

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан:
2026 оны төсвийн хүрээ өөрчлөгдөх гэж байна. 2027, 2028 оны төсөөлөлдөө өөрчлөлт оруулах гэж байна. Эдгээр асуудлууд төсвийн тодотголтой холбогдолтой холбоотой оруулж ирж байгаа. Тэгэхээр тодотгол ярих давхардаад л орох байх. Улс орон даяар худалдаа үйлчилгээний салбарт цус эргэхээ больсон. Энэ салбар маш их хүнд байдалтай борлуулалт байхгүй болсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайлан дээр ч үүнийг бичсэн л байна. Ерөнхий сайдын үгэнд ч гэсэн гарч байна. Дэлгүүр, зах, жижиг цайны газрууд, кофе шоп огт хүнгүй болсон. Учир нь хүмүүсийн гар дээр мөнгө багассан байна. Эдийн засагт мөнгө алга байгаатай л холбоотой. Суман дээр хөдөөгөөс орж ирж гайгүй худалдан авалт хийдэг хүнээ манай дэлгүүрээр оруулаач ээ гэдэг зүйл яригдаж эхэлсэн. Урьд нь тийм юм сонсогдож байгаагүй. Танай хамаатан чинь гайгүй худалдан авалт хийдэг манайхаар оруулаад нэг юм авхуулаач ээ гээд дэлгүүрүүд нь ярьдаг болсон. Энэ бол худалдааны үйлчилгээний салбарын эргэлт байхгүй болсонтой холбоотой. Үүн дээр улсын төсвийн тодотгол нэмэр өгнө өө гэж ярьж байна. Үнийн өсөлт замбараагаа алдаж байна шүү дээ. Өндөр үнэтэй юмыг авч чадахгүй байна. Үүнтэй үнийн өсөлт худалдааны салбарын уналт чинь холбогдож байгаа. Инфляцыг ярихаас өөр арга байхгүй. Ойрд сонсогдоогүй л инфляц шүү дээ 13% гэдэг бол. Нөгөө жоохон нэмж байгаа цалин тэтгэвэр янз бүрийн юмыг чинь инфляц гээд чимээгүй хулгайч чинь буцаагаад л хулгайлаад аваад гарчихна. Тэгэхээр үүнийг ярихаас өөр арга байхгүй.
