Үйл явдал1 мин унших
Ерөнхийлөгчийн илгээлт Говь-Алтай аймагт хүргэгдлээ

1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, энх тайвны төлөө хүчин зүтгэж явсан ахмад дайчны үр хүүхдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн илгээлтийг хүндэтгэн гардууллаа.
Илгээлтээр ахмад дайчны Чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох архивын баримт бичгийг “Бид ялав” медалийн хамт үр хүүхдэд нь гардуулснаар эцэг өвгөдийнхөө алдар гавьяа, түүхэн дурсамжийг өвлөн авч буй онцгой мөч боллоо.
Ийнхүү нэгэн гэр бүлийн хоёр үе “Бид ялав” медалийн эзэн болж, ахмад дайчны гавьяа зүтгэл үр хүүхдийнх нь бахархал, гэр бүлийн үнэт өв болон үргэлжилж байна.
1945 оны Чөлөөлөх дайны үед дэлхийн улс орнууд Квантуны армийг бут цохих ажиллагаа удаан хугацаанд үргэлжилнэ гэж таамаглаж байсан ч Монголын морьт цэрэг хүнд нөхцөлд алсын марш үйлдэж, ердөө 23 хоногийн дотор хүрэх ёстой газартаа хүрч, ялалтын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Баатруудын алдар гавьяа үеийн үед мөнхөд дурсагдах болтугай!


Эх сурвалж:
Батлан хамгаалах яам
