Байр суурь3 мин унших
Б.Хэрлэн: Төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20%-иар нэмэгдүүлэх шийдвэрийг урагшлуулж, 2027.01.01-ний өдрөөс олгох боломж бий юу?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Нэгт, Эдийн засгийн өсөлтийг айл өрхөд бодитоор хүргэсэн төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энд ялангуяа цалин хөлсийг нэмэгдүүлэх тун чухал шийдвэр гарсан байгаа. Боловсролын салбарын ажилтны цалинг 50%, эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 20%, соёл спорт цаг уурын салбарын албан хаагчдын цалинг 35-50%-аар нийтдээ 149 мянган төрийн албан хаагчийн цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал шийдвэр гаргасан төсвийн тодотгол орж ирж байна. Цалинтай холбоотой асуудал сүүлийн үед хэлэлцэгдэж байна. Түрүүчийн ЗГ 2025 оны өвөл төрийн албан хаагчийн цалин урамшууллын реформыг эхлүүлэх ажлыг эхлүүлж байсан. Цалингийн реформынхоо хүрээнд үндсэн цалинг нэмье гэсэн шийдвэрийг гаргасан байгаа. Уг шийдвэрийг цалин хөлсийг нэмэгдэлгүй орхиж ирсэн он цаг хугацаанд хуримтлагдсан асуудлыг шийдэхэд дорвитой өөрчлөлт оруулсан шийдвэр болсон гэж хардаг.
Цалин хөлсийг нэмнэ гэдэг эдийн засагт нийгэмд маш их олон сөрөг үр дагавар авчирдаг учир амь зогоох төдий хэмжээнд байхад болно гэж үздэг алдартай "төмөр онол" гэж байдаг. Энэ уруу хандлагыг хандлагад цэг тавихад өнгөрсөн оны шийдвэр томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж хардаг. Ер нь манайд цалин хөлсний тогтолцоонд нэлээн хэдэн асуудлууд үүсчхээд байгаа. Энийг засахад сая хэд хэдэн асуудал дээр анхаараад хуулийн төсөл боловсруулж байгаа гээд хэлж байна. Ялангуяа цалингийн бүтцийн асуудал байгаа 70/30 гэсэн харьцаатай байх ёстой байтал өнөөдөр харьцаанд урвуугаараа болчихсон. Шулуухандаа хэлэхэд залуу боловсон хүчинд хамгийн халтай тогтолцоо бий болчихсон байгаа. Үр бүтээлтэй бүтээмжтэй байгаа хүнийг идэвхжүүлэх урамшуулах талаасаа нэмэргүй болчихсон тогтолцоо болоод байгаа. Тэгэхээр үүнийг халах тухай дээр өнөөдөр санаачилж байгаа хуулийн төсөл чиглэж байгаа байх.
Хоёрт, цалин тэгш байх үндсэн зарчимтай. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх явцдаа нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны албан хаагчдын цалинг орхигдуулчихсан байгаа. Хэрвээ төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээнээс нь харвал хамгийн бага цалин 1,666,000 мянган төгрөг, боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтны цалингийн сүлжээн дэх хамгийн бага цалин 1.924,000 мянган төгрөг буюу хоорондоо 750 орчим мянган төгрөгийн зөрөөтэй болчхоод байгаа юм. Үүнээс болоод төрийн захиргааны анхан шатны байгууллагад ажиллах хүнгүй болоод байна. Тэгэхээр төрийн алба маань мэргэших тогтвортой байх боломж байхгүй болоод байна. 2027 оны 4 сарын 1-нээс төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20%-аар нэмэгдүүлнэ гэсэн ийм зүйл яригдаад байгаа. Үүний хугацааг нь урагшлуулж 2027 оны 01 сарын 01-ний өдөр болгох боломж байх уу?