Байр суурь2 мин унших
Б.Хэрлэн: Та хариуцлагын тогтолцоог засах, залруулах тухай дээр яг ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн дараах байр суурийг илэрхийллээ.
ХЗДХ-ийн сайдаар нэр дэвшиж томилох томилогдож байгаа Ганзоригийн Тэмүүлэн гишүүнийг дэмжиж байна. Аливаад зарчимч байр сууриас ханддаг болохоор шударга ёсны төлөөх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна. Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагын хооронд гарсан зөрчлийг бид нар сошиалаар улс орон даяараа харсан. Төрийн албаны үндсэн зарчмууд, энэ салбарт байгаа хариуцлагын тогтолцооны гажуудлыг өнөө болтол засаж чадаагүй байгаа учраас аль алинд нь хариуцлага тооцож ЗГ-аас шийдвэр гаргасан. ХЗДХ-ийн салбарт яам болон харьяа агентлагийн хоорондын харилцааны тухайд. Удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны эрх, үүрэг, эрх, үүрэг, хариуцлагын тухайд. Ялангуяа эрх, үүргээ биелүүлээгүй ямар хариуцлага хүлээлгэх гэдэг тухайд. Үйл ажиллагааны явцад ямар нэгэн алдаа зөрчил гарвал дотроо шийдээд явдаг, зохицуулаад явдаг хариуцлагынх тогтолцоонд алдаа байгаа учраас саяын зөрчил гарсан болов уу.
Монголчууд “олгой хагаравч тогоон дотроо” гэж ярьдаг. Аливаа асуудлыг дотооддоо шийдээд явахыг эрхэмлэдэг. Гэтэл хариуцлагын тогтолцоо зөрчилтэй, алдаатай байгаа учраас нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг гаргаж ирж цацахдаа хүрж.

Иймд нэгт, Та хариуцлагын тогтолцоог засах, залруулах тухай дээр яг ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ? Хоёрт, Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Илт худал мэдээлэл тараах, гүжирдэх байдлаар хүний нэр хүндэд халдах юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсныг хүчингүй болгочихсон. Хүний нэр хүнд гэдэг хамгаас үнэтэй капитал. Үүнийг хэн нэгэн санаатай, санамсаргүйгээр, илт худал мэдээллээр нэр хүндийг шаварт хутгаж байна. Үүнийг Эрүүгийн хуулиар зохицуулах ёстой гэж та бодож байна уу. Эсвэл Зөрчлийн хуулиар зохицуулах ёстой гэж бодож байна уу?