Байр суурь2 мин унших
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрмээ Монголынхоо язгуур эрх ашигт нийцүүлдэггүй юм уу!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Р.Сэддорж дараах байр суурийг илэрхийллээ.
Сүүлийн үеийн нөхцөл байдлыг ажаад байхад бид эрх ашгийн эрэмбээ зөрчөөд байгаа юм биш үү. Эхлээд эх орноо бодох ёстой. Эх орон, ард түмнээ бодохгүй бол болохгүй шүү дээ! Дараа нь тэр нам, эвсэл, бүлэглэл y, байдаг юм байгаа биз. Дараа нь хувь хүний асуудал орж ирэх байх.
Нэгт, замын хөдөлгөөний дүрмээ Монголынхоо язгуур эрх ашигт нийцүүлдэггүй юм уу. Би энэ асуудлаар 2 удаа ЗГ-т бичиг өгсөн. 10 гаруй бод малаа дайруулсан малчин хүн нөхөн төлбөр олоод авчих юм байх гээд бүх шатын шүүхээр явсан. Тэгээд харамсалтай нь Улсын дээд шүүх дээр малынх нь төлбөрийг өгүүлэх биш нөгөө дайрсан машиныг нь засаж өгөх буюу 30 сая төгрөгөөр засаж өгөх шийдвэр гарсан. Улсын дээд шүүхийн шүүгч нар нь өөрсдөө ч хүртэл үүнийг “маш буруу” юм байна гэж байгаа. Тэгэхээр 50 метрээс дотогш малаа оруулахгүй малчид хашиж байна гэсэн заалт чинь 1700-аад оны конвенцод нэгдчихсэн учраас “болохгүй байна” гэсэн хариулт ирээд байгаа юм. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна, үндэсний баялаг мөн гэсэн үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байгаа. Тэгэхээр үүнийг та бүхэн юу гэж үзэж байна вэ? ҮХЦ-д хандъя. Хандахад та бүхэн энийг дэмжих үү
Хоёрт, хуулийг хэрэгжүүлэх талаас нь шинэ сайд сайн ажиллаарай. Таны санаачилсан Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Бизнесийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан. Монгол жолооч нар, монгол тээврийг Монголын бизнес тээврийн бизнес эрхэлдэг хүмүүстээ өгөх заалтуудыг оруулсан. Үүнийг та хэрэгжүүлж чадах уу? одоо бол дандаа гадаадын компаниуд л бүх тээврийг хийж байгаа шүү дээ.