Үйл явдал1 мин унших
Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүнгээр өргөжүүлнэ

Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай хоёр талт уулзалт хийж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын зорилтын талаар санал солилцлоо.
Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, бодит төсөл, бүтээн байгуулалтаар улам баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааны бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх нь бидний зорилго.



