Байр суурь2 мин унших
Л.Энх-Амгалан: Монгол Улсын нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдардаг нийгэм биш гэдгийг энэ танхимаас эхлүүлэх ёстой!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын чуулганы /2026.11.19/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн бүтээсэн ажлыг 126 биш цаг хугацаа, ард түмэн, түүх өөрөө шүүнэ, дүгнэдэг хуультай. Тийм учраас Монгол Улсад өнөөдөр шударга бусын өлсгөлөн гэдэг нэг айхтар өлсгөлөн байна гэж манай ард түмэн ярьж байна. Энэ шударга бусын өлсгөлөн ходоодны өлсгөлөнгөөс илүү гашуун байдаг юм байна гэдгийг ард түмэн хэлж байгаа. Тиймээс Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаг засаг төртэй шүү, энд би итгэж байгаа шүү гэж өөрийгөө золиосолж нэр төрөө сэргээх гэж байх шиг байна. Гүжир гүтгэлэг гэдэг манай үндэсний тахал боллоо. Энэ тахал Монголын төрийг сулруулах, Монголын төрийг хүчингүй болгох Монгол төрийн үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийг залгих, сэв оруулах айхтар зүйл. Монгол Улсын нэг хэсэг нь хуулийн дээр амьдардаг, нэг хэсэг нь хуулийн доор амьдардаг нийгэм биш гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой гэж бодож байгаа. Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Шударга ёс энэ 126-аас эхлэх ёстой. Энэ хүнтэй төрийн түшээгийн хувиар ЗГ-ын гишүүний хувиар өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Өнөөдөр энэ хүний хийсэн бүтээсэн зүйлийг салбар салбарт хэлэх дүгнэх цаг нь байгаа. Боловсролын сэргэлт монголын сэргэлт байна шинжлэх ухааны сэргэлт монголын сэргэлт байна гэдэг энэ зүйлийг харуулж, мэдрүүлж магадгүй. Боловсролын салбарын мега төсөл шинжлэх ухааны мега төслийг гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу гэж бодож байна. Хамгийн наад захын жишээ нь өнөөдөр 330 сум, 170 хорооноос дэлхийн шилдэг их дээд сургуулиуд жил бүхэн 400-аас 500 хүүхдийг өнөөдөр бэлдлээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 гэдэг хөтөлбөр бодитой ажил болсон. Энэ жил бид нар түүхэн жил тэмдэглэж байгаа. 100 жилийн өмнө монголчууд 35 сэхээтнүүдээ Европт бэлдэж тэр 35 сэхээтэн шинэ Монголыг хөл дээр нь босгосон. Тэгвэл Ерөнхийлөгчийн 2100 гэдэг энэ шинэ цагийн илгээлтийн эзэд энэ 1350 хүүхэд болбол дараагийн шинэ Монголыг бүтээх оюуны том хөрөнгө оруулалт болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Шинжлэх ухааны үндэсний паркийг 150 тэрбум төгрөгийн өртөгтэй. Сүүлийн далан жилд бий болоогүй энэ том хөрөнгө оруулалтуудыг хийж өнөөдөр бодитой ажил хэрэг боллоо.