Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Улс төрийн намууд өөрсдөө ард түмний төлөөлөл байхуйц чадамжтай болох ёстой!
Сонирхолтой улс төр
УИХ-ын чуулганы /2026.11.19/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Номиничмэг:
2 жил гаруйн хугацаанд 2 Ерөнхий сайдаа огцруулж, 2 УИХ-ын даргаа огцруулж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө чөлөөлөх асуудлыг ярьж байна. Шинэ Үндсэн хууль 34 жилийн өмнө батлагдсанаас хойш Монгол Улсын түүхэнд болж байгаа анх удаагийн үйл явдал болж байна. Ерөнхий сайд хэн байхаас үл хамаараад Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад бид засаглалын хямрал, эрх мэдлийн хямрал руу гулсан орж гэдгээ хүлээн зөвшөөрч цаашид энэ яах вэ гэдэг дээрээ дүгнэлт хийх хэрэгтэй байна . Уг бид энэ танхимд улс орныхоо цэцэглэлтийн төлөө, тулгамдаж байгаа асуудалыг шийдэх гээд хууль, ажил ярилцаж, хэлэлцэж байх ёстой. Тэгтэл 2 жилийн хугацаанд улс төрийн зодоон үргэлжиж тасарсангүй. Энэ улс төрийн хямрал нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж, алдагдсан боломжийг бий болгож байна. Үүнд иргэд ч бухимдалтай байна . Миний хувьд олон улсын парламентын түвшинд ажиллаж байхад "ардчилсан, эрх чөлөөт, туурга тусгаар Монгол Улсын иргэн байгаадаа" үнэхээр их баярладаг.
Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсын гадаад харилцааг идэвхжүүлж, дараагийн шатад гаргаж, олон хувь нэмэр оруулсан гэж би боддог. Талархдаг. Монгол Улс 1992 оныхоо Үндсэн хуулийг хийхдээ хэн нэгэнд эрх мэдлийг төвлөрүүлээгүй харьцангуй салгаж эрх мэдлийн хуваарилалтыг хийсэн болохоор бусад Истаны улсууд буюу Төв Азийн улсуудтай харьцуулахад цэнхрээр буюу Ардчилсан улс хэвээрээ гэдэг дүгнэлтэд байсаар байна гэдгийг хэлдэг. Бид өнөөдөр тогтолцооны асуудал ярьж байна. Монгол Улсын ардчилсан байдал эрх чөлөөний баталгаа парламентын засаглал юм байна гэдэгт би итгэдэг. Нөгөө талдаа эрх мэдлийн хямрал юунаас болоод байна гэдгийг харах хэрэгтэй. Улс төрийн намууд өөрсдөө дотоод ардчилалтай хэн нэгэн даргын үзэмжээр байдаггүй, иргэдийнхээ төлөөлөл болдог, дуу хоолой аль аль шатдаа гардаг байх ёстой.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
