Спортыг хөгжүүлэх1 мин унших
ЧД-ийн Төрийн албан хаагчдын спорт наадам эхэллээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчдын "Спорт наадам 2026" тэмцээн болж байна. Тэмцээн 5 төрлөөр буюу сагсан бөмбөг, корн холе, усанд сэлэлт, дартс, волейболоор баг тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.
"Энэ жилийн "Спорт наадам 2026" тэмцээнд дүүргийн төрийн албан хаагчдын 18 багийн 720 тамирчин оролцож байна. Спорт бол зөвхөн хүч чадал, хурд, авхаалж самбааны өрсөлдөөн бус сахилга бат, тэвчээр хатуужил, багаар ажиллах чадвар, харилцан хүндлэл, эв нэгдлийн илэрхийлэл байдаг. Тиймээс спортын наадамд оролцож байгаа нийт баг тамирчиддаа амжилт хүсье" хэмээн Дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөө тодотгов.

Спортыг хөгжүүлэх
Эх сурвалж:
Vip76.mn