Албан тушаалын халаа сэлгээ1 мин унших
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдлоо

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр Намын хорооны тэргүүлэгчид болон бүлэг хуралдан З.Төмөртөмөөг Чингэлтэй дүүргийн засаг даргаар томиллоо.
Тэрбээр, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон. Мөн 2025 оноос “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан юм.
Албан тушаалын халаа сэлгээ
Эх сурвалж:
Vip76.mn