Орчны тохижилт, дэд бүтэц1 мин унших
Дүүргийн 15-р хороонд ажиллалаа

ЧД-ийн Засаг дарга З.Төмөртөмөө 15-р хорооны албан хаагчидтай уулзаж, асуудал саналыг нь сонслоо.
Хороодын холбоос замыг янзалсанд иргэд талархаж байгаа гэв. Миний хувьд Хотын орлогчоор ажиллаж байхдаа тус хорооны 83-р цэцэрлэгийн газрын гүний дулаанд холбож байсан.
15-р хорооны хувьд, өндөрлөг газруудтай болохоор хогны машинаас эхлээд түргэн, гал команд явахад хүндрэлтэй байдаг. Зураг төсөвтэй олон ажлууд байгаа нь сайшаалтай. Төсөвлөөд хийгээд явахаа Засаг дарга илэрхийллээ.
Мөн хийн газ борлуулах цэг нэмэх тал дээр анхаарч өгөхийг хүслээ.
Хорооны хэмжээнд 111 камер суурилуулснаас 60 гаруйхан нь ажиллаж байгаа аж. Тиймээс хэсэг болгон дээр үе шаттайгаар камер нэмэгдүүлэх шаардлагатай байна. Явган замуудыг сэргээн засварлах, автозамын хашлагыг шинэчлэх, холбоос замуудыг хийх, Сэлбэ төсөлд түшиглэж дэд бүтцээ сайжруулах гээд хороонд тулгамдаж байгаа л асуудлуудаа хэсгийн ахлагч нар онцоллоо.
Эх сурвалж:
Vip76.mn