Орчны тохижилт, дэд бүтэц1 мин унших
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга нэг дор байх нь асуудалтай байна гэв

Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөө 23-р хороонд ажиллалаа.
Хорооны иргэд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга нэг дор байх нь асуудалтай байна гэв.
Учир нь цэцэрлэгийн насныхны унтлагын цагаар хичээлийн завсарлагаан таарч дуу чимээ гарахаас эхлээд хүндрэлтэй байдаг гэж хорооны ажилтан алба хаагчид онцоллоо.
Тиймээс цогцолбор барилгын зураг төслийг салгаж зуруулах тал дээр анхаарч өгөхийг хүслээ.
“Чингэлтэй дүүргийн 23-р хороо мөн л зуслангийн бүс талдаа. Тиймээс далан тавих, халиа дошин үүсэхээс сэргийлэх төсөвт ажлууд мундахгүй. Өнөөдрийн хорооны уулзалтыг тус хорооноос эхлүүллээ. Уулын фитнессээс эхлээд төлөөлөгчийн хувиар энд хийсэн ажлууд бий бий. Харамсалтай нь зам харгуй муудаж, тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэсэн асуудлуудыг ярьж байна. Энэ уг нь хүмүүсийн ухамсрын асуудал юм л...Байнгын харуул хамгаалалттай, эргэж тойрч байдаг юм уу яадаг юм” хэмээн Засаг дарга тодотгов.
Эх сурвалж:
Vip76.mn