Үйл явдал1 мин унших

Ж.Энхбаяр: Түүний манлайлал дор малчин, тариаланчид, үйлдвэрлэгчид нэг зорилгод нэгдэн, тусгаар тогтнолын үндэс эх хөрсөн дээр улам батжив

Ж.Энхбаяр: Түүний манлайлал дор малчин, тариаланчид, үйлдвэрлэгчид нэг зорилгод нэгдэн, тусгаар тогтнолын үндэс эх хөрсөн дээр улам батжив

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөнтэй холбогдуулан өөрийн цахим хуудсаар дараах сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид шадарлан зүтгэх хувь тохиосон он жилүүд байлаа.

Төрийн тэргүүний манлайлал дор манай эх орон даян дэлхийд ээдрээт цагийн энх тайвны бэлгэ тэмдэг хэмээн үнэлэгдэж, үнэт зүйлсээ дархлах үйл хэрэг тасралтгүй урагшилж, аюулгүй байдлаа хангах тогтолцоо нягтран бэхжиж, малчин, тариаланчид, үйлдвэрлэгчдийг нэг зорилгод нэгтгэн, тусгаар тогтнолынхоо үндсийг эх хөрсөн дээрээ улам бататгав" гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2019

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009