Байр суурь1 мин унших
З.Төмөртөмөө: Дарга багаа бүрдүүлж байна гээд мэдлэг, туршлагагүй хүмүүсийг төрд оруулдгаа болих хэрэгтэй!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Шинэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Нарийн Бичгийн Дарга Б.Пүрэвдагва томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө дараах байр суурийг илэрхийлэв.
Намын удирдах зөвлөл бол дээд байгууллага. Бид намаа төлөөлж иргэдийн саналыг авсан учир бодлого, чиглэлээ дагах ёстой. Залуу хүн "гал гарсан" ажил руу орж ирж байгаад баяртай байна. Надад "Хотын дарга болооч" гэдэг санал ирсэн бол татгалзах байсан. Учир нь маш хүнд ажил. Би өөрийгөө тодорхой хэмжээнд голно. Тиймдээ ч боловсроод явж буй хүн гэж хэлнэ.
Дарга томилогдоход багаа бүрдүүлж байна гээд мэдлэг, туршлагагүй хүмүүсийг төрд оруулдаг байж болохгүй. Нэг ёсондоо дагагчдаа авч орж ирж байгаа хэрэг. Ингэснээр жинхэнэ мөнчгөрөөрөө, мерит зарчмаараа явж байгаа, амьдралаа төрд зориулсан хүмүүсийг ажлаар дарамталдаг, зүй буй гарын үсэг нэхдэг асуудал бий. Үүнийг л Хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захиж хэллээ.