Байр суурь1 мин унших

Тамхины хуулийн хэрэгжилт суларсан шалтгаан нь салбар хоорондын зохицуулалтын хяналт байхгүйгээс үүдэлтэй!

Тамхины хуулийн хэрэгжилт суларсан шалтгаан нь салбар хоорондын зохицуулалтын хяналт байхгүйгээс үүдэлтэй!

УИХ-ын чуулганы 2026.11.27-ны өдрийн хуралдаанаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой нэг зарчмын санал байгаа юм. Өмнө нь ч гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Хүнс, эм гэх мэтчилэн хүний эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал дээр төрийн хяналт маш сайн байх ёстой. Бусад улсуудын жишиг ямар системтэй ажиллаж байна гэдгээр судалгаа хийгээд ялангуяа Америкийн Эф Ти эй буюу хүнс, эм болон чинь тамхины асуудалд хяналт стандартыг нь тогтоодог байгууллага байгаа. Босоо тогтолцоотой хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага бий болгох гэж байгаа бол тамхины хяналтын асуудлыг заавал байгууллагын эрхлэх хүрээ болгож оруулмаар байна. Зэрэгцүүлээд нэг тамхины асуудлыг оруулаад өгөөч. Тамхины хуулийн хэрэгжилт суларсан хүчин зүйл нь салбар хоорондын зохицуулалтын хяналт байхгүйгээс үүдэлтэй. Урьд нь мэргэжлийн хяналт гээд нэг буух эзэнтэй буцах хаягтай газар байсан болохоор муутай сайнтай ч хянадаг дуугардаг ийм бүтэц байсан. Тэр нь байхгүй болчихсон. Салбар хоорондын уялдааг хангаж байж хяналт тавьдаг, хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц бүтээгдэхүүн дээр босоо тогтолцоотой хяналтыг хийх ёстой.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хүнсний аюулгүй байдалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2011