#Тойрог1 мин унших
ГССҮТ-д Түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүрэгт байрлах улсын хэмжээний лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай автомашинаар хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) түргэн тусламжийн зориулалттай автомашин хүлээлгэн өглөө.
Тус төв нь нийслэл төдийгүй хөдөө, орон нутгийн иргэдэд яаралтай болон төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Тиймээс эмч, мэргэжилтнүүдийн багийг алсын дуудлагад шуурхай хүргэх, орон нутгийн иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалтын тоноглол бүхий автомашин чухал хэрэгцээтэй юм.
Иймд эмнэлгийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн иргэдэд хүрэх боломжийг сайжруулах зорилгоор “Тоёота Ланд Крузер” маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
