Үйл явдал1 мин унших
ХСҮТ-ийн Сэргээн засах төвийг 70 мянган ам.доллараар шинэчиллээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах чуулганы завсарлагаанаар “Ротари” олон улсын байгууллагадаа амжиллаж байна. “Өөрөөсөө давж бусдад туслах” гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Хүрээ” ротари клубийнхэн м 70 мянган ам.долларын санхүүжилтээр шинэчлэх ажлыг хийж, нээлтийн арга хэмжээгээ өнөөдөр /2026.08.21/ ХСҮТ-д зохион байгууллаа.
Хавдрын тусламж үйлчилгээ зөвхөн оношилгоо, эмчилгээгээр дуусахгүй. Өвчтөн эмчилгээний дараа хэвийн амьдралдаа эргэн орох, тэдний амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлд нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд сэргээн засах эмчилгээ маш чухал.
"9 дэх бүсийн Хангай ротари клубээс эмч, сувилагч, ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг 87 мянган долларын санхүүжилтээр байгуулан тохижуулж, 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар болсон баяртай мэдээг та бүхэнд дуулгая.
Энэхүү төслийг Боловсролын яам албан ёсоор хүлээн авч, үйл ажиллагааны хувьсах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган ажиллахаар болсны дээр мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчдийг томилон ажиллуулахаар болсон. Ингэснээр эмнэлгийн хүний нөөцийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эмч, ажилтнууд тогтвортой, сэтгэл тайван ажиллахад чухал ач холбогдолтой юм" хэмээн Ж.Галбадрах гишүүн онцлов.



