Байр суурь1 мин унших

Бүх өвчнийг анагаах шидтэй цахим эм

Бүх өвчнийг анагаах шидтэй цахим эм

Хүний арьсны доод хэсэгт би­чил схем байрлуулж, өвчин ана­гаах санаа дэндүү уран зөгнөл мэт санагдах үе саяхан байсан ч тун удахгүй бодит зүйл болон хувирах гэж байна. Хүний махбодид эм­чил­гээ­ний зориулалт бүхий цахим чип суул­гаж өгөх туршилт амжилттай болсон талаар АНУ-ын эрдэмтэд мэдэгдлээ. Массачусетсийн тех­но­ло­гийн их сургуулийн эрдэмтэд 15 жилийн турш ийм туршилт хийсэн. Тэд 65-70 насны долоон эмэгтэйд чип суулгаж өгсөн талаар мэдээл­сэн байна. Эдгээр эмэгтэйчүүд яс­ны эд, эсийн өвчтэй байсан бөгөөд эрдэмтэд алсын зайнаас хэр хэм­жээ­ний эм уухыг хянаж чадсан гэнэ. Юутай ч эсрэг нөлөөлөл ажиг­лаг­даагүй учир энэ нээлт нь ана­гаах ухаанд хувьсгал авчирна гэж эрдэмтэд үзэж байна.

Хүний арьсан дор суулгаж өгөх тэрхүү чипийн тусламжтай өөр төрлийн өвчнийг ч анагаах бо­ломж­той гэж эрдэмтэд үзэж байгаа бө­гөөд эдгээр өвчний дотор хавдар багтжээ. Тэрхүү чип нь гурвыг харьцах таван мм-ийн буюу хүний хумсны дайны хэмжээтэй юм.

Шинжлэх ухааныг орчин үеийн компьютерийн технологитой хос­луу­лахад эрдэмтэд нэлээдгүй ам­жил­тад хүрээд байгаа. Саяхан Анг­лийн эрдэмтэд хүний ходоодонд орж байгаа бүх зүйлийг хяналтдаа байл­гах чип бүтээсэн талаар мэ­дээлж байсан юм.

Сэтгүүлч ts8060

Эмнэлгийн тоног төхөөрөмжХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2019
  2. 2017
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011