Байр суурь1 мин унших
Үндэсний телевиз, радиогийн дарга нарыг томилжээ

МҮОНРТВ-ийн явуулсан сонгон шалгаруулалтын дагуу тус байгууллагын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Монголын үндэсний телевиз болон радиогийн даргыг томилжээ. Телевизийн захирлаар Ц.Даваадорж болсон байна. Тэрээр өмнө нь "Өнөөдөр" сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин үндэсний радиогийн захирлаар Л.Цэрэн-Очирыг томилжээ. Тэрээр "Ил товчоо", "Ардчилал" зэрэг сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө "Өнөөдрийн тойм" сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байгаа юм.
Энэхүү шийдвэрээс өмнө МҮОНТВ-ийн "ММ" агентлагийн захирлаар С.Батзаяаг томилоод удаагүй байсан билээ. С.Батзаяа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад энэхүү албанд очиж байгаа юм байна. Тэрээр өмнө нь NTV, Ийгл зэрэг телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан юм.

Эх сурвалж
Өдрийн сонин
Өдрийн сонин
Сэтгүүлч ts8060