Байр суурь1 мин унших

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүсийн судалгаа авч байна

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүсийн судалгаа авч байна
Сонирхож байгаа хүмүүсийг 2012 оны 9 дүгээр сарын 18-21-ний хооронд Хууль зүйн яамны 102 тоот өрөөнд 08.00-17.00 цагийн хооронд бүртгэх бөгөөд дор дурдсан материалыг бүрдүүлж ирнэ үү.

1. Төрийн албан хаагчийн анкет /www.csc.gov.mn хаягаас татан авах боломжтой/;

2. Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом эх хувиараа;

3. Монгол Улсын иргэний үнэмлэх;

4. Эрх зүйч мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан тухай ажил олгогчийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр;

5. Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах эсхүл судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байсан бол хийсэн ажил, бүтээлийн жагсаалт;

6. Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотолсон баримт бичиг, түүний хуулбар /энэхүү баримт бичиг байгаа тохиолдолд/.

Дэлгэрэнгүй мэдээллийг 267526 /Ц.Ариунжаргал/ утсаар лавлана уу.

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

 

Сэтгүүлч ts8060

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2013
  6. 2012
  7. 2009