Байр суурь2 мин унших
С.Одонтуяа: Манай намын бүлэг СЕХ-ы шийдвэрийг хүндэтгэж байгаа

Сэтгүүлч vip_admin2
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч vip_admin2
Намын бүлгийн хурлаар бонд болон орон нутгийн сонгууль, ардчиллын баярын өдрүүдийг тэмдэглэх тухай, мөн зарим гишүүнийг УИХ-д тангараг өргөх асуудлаар тус тус хэлэлцсэн.
Бид УИХ-ын зарим гишүүнийг тангараг өргөх асуудал дээр энэ долоо хоногийн чуулганаар шийдвэрлүүлж, оруулахаар шийдвэрлэсэн байгаа. Энэ удаагийн чуулганаар ардчилсан намын хоёр гишүүн М.Зоригт, Г.Батхүү болон Монгол Ардын намын хоёр гишүүний тангараг өргөх асуудал орж ирэх байх аа.
Манай намын зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хүндэтгэж, энэ асуудлыг шийдэх эсэхийг хэлэлцэх асуудалдаа оруулсан. Монгол Ардын нам оролцохгүй гээд хоёр гишүүний тангаргийг дахиад өргүүлэхгүй байх эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Ц.Оюунбаатар гишүүнийг Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэр гаргасан учраас хэзээ ч тангаргаа өргөхөд болно гэж үзэж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал чуулганы хуралдаантай давхцах юм бол МАХН чуулганд оролцохгүй байх гэсэн зүйл яригдаад байгаа. Яг одоогоор хэлж мэдэхгүй байна.
Ярилцсанд баярлалаа.