Байр суурь2 мин унших
Хилийн боомтуудыг нэг удирдлагатай болгох хуулийн төсөл өргөн барилаа

Хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилгоор "Хилийн боомтын тухай" шинэ хуулийн төслийг Засгийн газар санаачилсныг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Сүүлийн таван жилд хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийн тоо дахин дахин өссөн нь манай улсын гадаад харилцаа хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж Засгийн газрын гишүүн Х.Тэмүүжин хэллээ. Хилийн боомт дээр Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг, Гадаад иргэдийн харъяат асуудал эрхэлсэн газар гээд төрийн олон байгууллага үйл ажиллагаа явуулахдаа өөр өөрийн шугамаар барилга байгууламж, зам талбайг барих, өргөтгөх, ажлыг хийдэг байна.
Сэтгүүлч nyamosor
