Үйл явдал2 мин унших

Монголын баялгаар Германы өндөр технологи ашиглан шатахуун үйлдвэрлэнэ

Монголын баялгаар Германы өндөр технологи ашиглан шатахуун үйлдвэрлэнэ
Монгол-Германы Зас­­гийн газар хоорондын аж­лын хэсгийн хоёрдугаар хуралдаан

Манай улс дотооддоо нефть бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг болох арга зам хайсаар багагүй хугацаа өнгөрч байна.

Хүрэн нүүрс­нээс шингэн түлш гаргах Герман улсын тех­нологийг нэвтрүүлэх талаар яригдаж, байгаа.

Төрийн ордонд өчиг­дөр болсон Монгол-Германы Зас­­гийн газар хоорондын аж­лын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар энэ тухай хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэхэд санал нэг­тэй байгаагаа та­лууд илэр­хийллээ. Монгол Улсад нүүрс, шингэрүүлэх үйлдвэр барих, Сайншандын аж үйлд­вэрийн цогцолборыг барьж байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, энэ талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний тухайд мөн танилцуулсан.

Монголын баялгаар Германы өндөр технологи ашиглан шатахуун үйлдвэрлэнэАшигт малтмал, аж үйлд­вэрийн салбар дахь хү­ний нөөцийг бэхжүү­лэх, эрх зүйн орчныг сайж­руу­лах, хөдөлмөр хам­гаал­лын чиглэлээр хамт­ран хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төс­лийн талаар харилцан та­нилцуулга хийв.

Ашигт малтмал, аж үйлд­вэрийн салбар дахь хү­ний нөөцийг бэхжүү­лэх, эрх зүйн орчныг сайж­руу­лах, хөдөлмөр хам­гаал­лын чиглэлээр хамт­ран хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төс­лийн талаар харилцан та­нилцуулга хийв.

Монголын нөөц баялаг, Германы өндөр технологийг хослуулан харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажил­­лагааг өргөжүүлэн хөг­жүүлэх чиглэлд энэ удаа­гийн хуралдаан чухал ач холбогдолтой боллоо хэмээн талууд үзсэн байна.

Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийг Монголын талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Германы талаас Холбооны Эдийн за­саг, технологийн яамны Тө­рийн нарийн бичгийн дарга Др.Б.Хайцер нар тэргүүлэн тус хуралдааныг удирдан явуулжээ.

Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, коксжих үйлд­вэр байгуулах, газрын ховор эле­ментийг хайх, олбор­лох, боловсруулах то­­дор­хой төслүүдийг хэ­рэг­жүү­лэх зо­рилго бү­хий хоёр орны хувийн хэвшлийн Монгол-Германы Эдийн засгийн хорооны 3 дугаар хурлын тайланг тус хуралдаанаар сонсон, тэдний санал са­наачилгад хоёр улсын Зас­гийн газрын зүгээс дэмж­лэг үзүүлэх бодлого, бо­ломжийн талаар санал со­лилцов. ҮХАА-н сайд Х.Баттулга тэргүүтэй тө­лөө­лөгчид нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх тус улсын технологи, үйлдвэрийн үйл ажиллагаатай өнгөрсөн сард танилцаад ирсэн юм.

Сэтгүүлч deegii

Газрын тосХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2011
  3. 2009

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2010
  4. 2009