Үйл явдал1 мин унших

Шөнийн троллейбус үйлчилж эхэллээ

Шөнийн троллейбус үйлчилж эхэллээ
“Эко шөнийн тээвэр” төсөл

Цахилгаан тээвэр компаниас “Эко шөнийн тээвэр” төсөл хэрэгжүүлж, 23.00-05.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх хоёр чиглэлийн дөрвөн тролейбусыг үйлчилгээнд гаргажээ.

Шөнийн троллейбус энэ сарын 11-нээс нийслэлийн иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчих юм байна.

Маршрутын тухайд шөнийн тээвэр нь “ХМК – Офицерүүдийн ордон – Ботаник” болон “3,4 хороолол – БММЗ” гэсэн чигэлүүдэд үйлчлэх гэнэ. Туршилтын үе шатанд чиглэл тус бүрт нэг цагийн зайтай буудал бүрт тогтмол цаг хугацаанд буудал дээр зогсож  үйлчлэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс троллейбусыг бүрэн камержуулжээ.

Сэтгүүлч zaya

Нийтийн тээвэрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2008