Байр суурь1 мин унших

Нийслэлийнхээ тугийг мандууллаа

Нийслэлийнхээ тугийг мандууллаа
Их эзэн Чингис хааны талбайд “Нийслэлийн туг”-ийг мандууллаа.

Жил бүр  нийслэлийн ойн өдрөөр  “Нийслэлийн туг”-ийг  мандуулдаг уламжлалтай.

Нийслэлийн 374 ой тохиож буй энэ өдөр,  морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг эгшиглүүлж,  “Нийслэлийн туг”-ийг мандууллаа.

Туг мандуулах ёслолд нийслэлийн Удирдлагууд болон Их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон юм.

Энэ үеэр Зэвсэгт Хүчний Жанжин штабын “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим”-ийнхөн бөмбөрийн үзүүлбэрээр түрлэг өргөлөө.

Сэтгүүлч Uyanga

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016
  3. 2015

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009