Invalid YouTube URL
Энэ удаа тэргүүн зэргийн одонгоор Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содномыг шагнасан. Түүний хувьд өнөө жил 80 насны сүүдэр тохиож байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд асан Д.Содномд энэхүү хүндтэй шагналыг гардуулах үеэрээ "Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэснийг үнэлж, "Чингис хаан" одонг хүртээж байна" гэлээ.
Д.Содном нь Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан төдийгүй Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалд тууштай ажиллаж иржээ.