Үйл явдал1 мин унших
Малын индексжүүлсэн даатгалыг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд мал аж ахуйн салбар эрсдэлтэй салбар Даатгалын тогтолцоонд шилжих зайлшгүй шаардлагатай. Тиймээс даатгагч, даатгуулагчийн харилцаа, малчны эрх, үүргийг тодорхой болгох хэрэгтэй тул хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор давхар хэлэлцэх шаардлага байна гэсэн юм.
Тус Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, машинаа даатгуулаагүй хүн монголд бараг байхгүй байх. Хөдөө аж ахуйн салбарын хувьд малчид малаа даатгуулах асуудал амин чухал. Энэ утгаараа малын индексжүүлсэн даатгалд ач холбогдол өгч байгаа гишүүдийн саналтай нэг байна.
Сэтгүүлч zaya


