Үйл явдал1 мин унших

Ховдод Шинэ худалдааны төв нээлтээ хийлээ

Ховдод Шинэ худалдааны төв нээлтээ хийлээ
УИХ-ын гишүүн Д.Бат­цогт

УИХ-ын гишүүн Д.Бат­цогт чуулганы завсар­ла­гаа­наар тойрогтоо ажил­лаж байгаа билээ. Тэрбээр Ховддоо очсон биш ёстой л хөл нь газар хүрэхгүй шахам яваа гэнэ.

Учир нь мань хүн 2012 оны сонгуулиар өр­сөл­дөгчдөө хол хаяж, ялал­тад хүрэхийн тулд ир­гэд, сонгогчдод багагүй зүйл амласан мөрийн хө­төлбөр танилцуулж бай­сан. Тэдгээрээс олны талархалыг хамгийн ихээр хүлээсэн нь аймгийн ху­далдааны төв байж.

Ба­руун бүсийн худалдааны төв болсон аймгийнхаа төвд ийн битүү дээвэртэй төв бариулахаар амласан нь өдгөө биелэлээ олжээ. Шинэ худалдааны төв нь тохь тухтай тул бизнес эрх­лэгчид бо­лон үйлч­лүүлэгчдийн хүлээл­тийг үүс­­гээд байсан аж.

Ийнхүү барилгын ажил нь дуусч өнөөдөр ховдчууд шинэ төвийнхөө нээлтийг хийхээр товложээ. Тиймээс эрхэм гишүүн ихэд дог­долж, бас ч үгүй сэтгэл хан­галуун явна гэнэ шүү.

Сэтгүүлч zaya

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009