Үйл явдал1 мин унших

Эм ханган нийлүүлэх байгууллагуудад ажиллаж байна

Эм ханган нийлүүлэх байгууллагуудад ажиллаж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого” нээлттэй хэлэлцүүлэгийг Төрийн ордонд нэгдүгээр сарын 21-нд амжилттай зохион байгуулсан билээ.

Тэгвэл тус хэлэлцүүлгийн хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагааны хугацаанд эм хамгамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр “IVCO” Тарилгын шингэний үйлдвэр, МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторийн эм биобэлдмэлийн лаборатори, “Цомбо” эмийн үйлвэр, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллагад ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.

Сэтгүүлч zaya

Эмийн бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2014
  3. 2013

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2012