Байр суурь2 мин унших
Боловсролын тогтолцоо тооноос чанарт шилжих цаг болсон
Сэтгүүлч davaadorj
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч davaadorj
Ингээд Б.Насанбаяр даргаас Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын талаар товчхон танилцуулга өгнө үү гэж хүсч байна.
Анх 1995 онд Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг баталж байсан. Энэ маань цаг үеэ өнгөрөөж эдүгээ дахин шинэчлэн тогтоох шаардлага бий боллоо. Өнгөрсөн оны тавдугаар сараас асуудал яригдаж бүтэн жилийн хугацаанд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжилтэн, багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд долоон бүлэгтэй бодлогын баримт бичгийг боловсрууллаа.
Өмнө нь бид боловсролын хүртээмжийн асуудал дээр голлон анхаарч ирсэн. Харин энэ удаагийн бодлогын гол зорилго бол боловсролын чанарыг дээшлүүлэх. Бодлогын баримт бичгийг 2024 он хүртэл хэрэгжинэ.
УИХ-ын гишүүний хувьд та энэхүү бодлогын баримт бичгийн талаар ямар бодолтой байна вэ?
Миний бодлоор өмнөх бодлогын баримт бичиг хэрхэн хэрэгжсэн, ямар үр дүн гарсан, юу нь оносон, юу нь алдсан гэдэгтээ эхлээд дүгнэлт өгөх ёстой гэж бодож байна. Өдийг хүртэл баримталж ирсэн бодлого маань Монголын нийгэм, эдийн засагт гарсан томоохон өөрчлөлтүүдтэй давхацсан. Чанар гэхээсээ илүү тоонд анхаарч ирсэн.
Боловсролыг тэргүүлэх салбар хэмээн олон баримт бичигт тодорхойлсон байдаг ч өнгөрсөн хугацаанд лозунг төдий байсаар ирсэн. Угаас улс орон хөгжинө гэдэг хүний капиталаа хөгжүүлнэ гэсэн үг. Хүнийг насан туршид нь сургах, хувь хүний хөгжлийг хангах үзэл баримтлал энэхүү бодлогын баримт бичигт орсон гэж үзэж байна.
Гэхдээ анхаарах асуудал нэлээдгүй бий. Тухайлбал эцэг, эхийн оролцоо ямар байхыг сайн бодолцох хэрэгтэй.
Дээд боловсролын асуудал сүүлийн үед багагүй маргаан дагуулж байна. Тэгэхээр би Бат-Эрдэнэ зөвлөхөөс дээд боловсролын шинэчлэлийг хэрхэн тусгасан бэ гэдгийг асуумаар байна?
Дээд боловсрол бол хамгийн их тэлсэн салбар. 1990 онд Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж байх үед их, дээд сургуульд суралцагчдын тоо 20 мянга хүрэхтэй үгүйтэй байсан. Харин өнөөдөр 170 мянга оюутан их, дээд сургуульд сурч байна. Энэ нь ард иргэд дээд боловсролд бусад боловсролоос нь илүүтэй ач холбогдол өгч сонгодогтой холбоотой.