Байр суурь1 мин унших
Ж.Галбадрах: Хотхон барьж буй компаниудаар сургууль цэцэрлэг заавал бариулдаг тогтолцоог л хэрэгжүүлье!

Цэцэрлэг, Сургууль
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Галбадрах сургуулийн хэв шинжийн өөрчлөлтийг хэлэлцэх ёстой, нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл авах шаардлагатай байгааг онцлоод салбарын эксперт хүний хувьд дараах асуудлуудад тодорхой хариулт, судалгаа шаардаж буй талаар дурдав.
- Цайны газаргүй, спорт заалгүй, урлагийн танхимгүй, цонхгүй өрөөтэй түрээсийн байрыг зориулалтын сургууль гэж хүлээн зөвшөөрөх үү?
- Нэг айлын хоёр хүүхэд үндсэн болон түрээсийн гэх эсрэг зүгийн хоёр сургуульд явж байгаа нь иргэдэд "гэрт ойр" биш, харин ч "гэрт хол" сургууль болж бэрхшээл учруулж байгааг иргэд гомдоллож байна.
- Түрээсийн зардал нэг жилийн дотор 12 тэрбумаас 20 тэрбум төгрөг болж өслөө. Хотхоны сургуульд сурч буй хүүхэд 1,800-гаар нэмэгдсэн байна. Ер нь сургууль, цэцэрлэгийн түрээс нэмэгдэж байгаа нь эргээд орон сууцны үнэ хөөрөгдөхөд нөлөөлж байна уу? Тооцоолол байна уу?
- Хотхоны түрээсийн сургууль энэ жил эхэлсэн биш, 10 гаруй жил үргэлжилж байгаа ба сургуулиуд түрээсийн байрнаас чөлөөлөөд өгөөч гэдэг л байсан шүү дээ.
- Харин хотхон барьж буй компаниудад тавих шаардлагаа сайжруулж, сургууль, цэцэрлэг заавал бариулдаг тогтолцоог л хэрэгжүүлэх шаардлагатай.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
