Үйл явдал1 мин унших

Илгээмжээс НӨАТ-ыг авахаа болих уу?

Гаалийн татварын тухай хууль мөн НӨАТ-ын тухай хуулиудын өөрчлөх  асуудлыг хэлэлцэх үеэр илгээмжээр ирсэн жижиг барааг НӨАТ-аас чөлөөлөх тухай санал олонхийн дэмжлэгийн авлаа.

Харин тэрхүү жижиг барааг гэдэгт 1100 доллараас илүүгүй үнэтэй. Хоёр ширхэгээс их биш барааг жилдээ цөөн удаа илгээмжээр авбал НӨАТ-ын татвараас чөлөөлнө гэсэн зохицуулалт хийхээр ярьж эхлээд байна.

Улс хоорондын илгээмжийн тээврийн зардал маш үнэтэй байдаг учраас ийм замаар бизнес хийх боломжгүй гэж гишүүд хэлж байгаа юм.

Тухайлбал: DHL 100 грамм  ил захидал явуулахад л дор хаяж 50 доллар хүрдэг. Тиймээс өндөр зардлаар ирж байгаа дахин НӨАТ-ын 10 хувийн татвар авахад хүндрэлтэй байгаа учраас энэ төрлийн татвараас чөлөөлөх нь  зүйтэй гэсэн саналыг хуулинд тусгахаар ярьж байна.

Харин энэхүү хуулийн хэлэлцүүлгийн явцад энэхүү заалт УИХ-аас хэрхэн дэмжлэг авах нь тодолхойгүй байна.

Сэтгүүлч Tungalagtuul

ТатварХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020

Дата архиваас

  1. 2017
  2. 2013
  3. 2012
  4. 2010
  5. 2009
  6. 2008