Үйл явдал1 мин унших
М.Бадамсүрэн: НӨАТ ЖДҮ, бизнесийнхэнд хамгийн их ачаа болж байна!

Одоохон...
Үйл явдал1 мин унших

НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгох нэмэлт өөрчлөлтийг өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хассантай холбоотой УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тиймээс эцсийн санал хураалтад энэ саналыг унагаахыг уриаллаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
НӨАТ бол бүртгэлийн тайлан. Гэвч төсөв бүрдүүлэх хэлбэрээр явж байгаад олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр Төсвийн байнгын хороон дээр 50 сая төгрөг болохыг бид дэмжихгүйгээ илэрхийлж байна. Татварын бодлогыг зөв зохион байгуулах нь чухал. НӨАТ хамгийн их ачаалал болж байна гэж ЖДҮ, бизнесийнхэн хэлдэг. Учир нь олон жилийн өмнөх 50 сая төгрөг өнөөгийн мөнгөний үнэ цэнээр 400 сая төгрөгтэй дүйцэж байгаа. Иймээс суутган төлөгч, жижиг ААН-ийн нуруун дэх ачааллыг бууруулахын тулд УИХ-ын чуулганы эцсийн хэлэлцүүлэгт гишүүд 400 сая болгохыг дэмжээрэй.