Үйл явдал2 мин унших
Эх оронч хүмүүжлийг сургалтын системд оруулна
Сэтгүүлч deegii
Одоохон...
Үйл явдал2 мин унших
Сэтгүүлч deegii
Тус хөтөлбөр хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улсын хэмжээнд 10 мянга гаруй хүүхэд хамрагдсан нь өмнөх жилээс даруй хоёр дахин нэмэгджээ. Харин өнөөдрийн арга хэмжээнд нийт 560 гаруй хүүхэд оролцож өөрсдийн сурч мэдсэн зүйлээ үзүүлэх тоглолтоор харууллаа. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд гал түймрийн аюул тохиолсон үед биеэ хэрхэн хамгаалах, анхны тусламж хэрхэн үзүүлэх зэрэг 36 төрлийн чадварыг 36 цагт суралцаж эзэмшсэн байна.
Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн үзүүлэх тоглолт
Энэ удаагийн хөтөлбөрийн гол онцлог нь Булган, Завхан, Дорнод, Дундговь, Архангай аймгийн хүүхэд багачууд тус хөтөлбөрт хамрагджээ. Төсөл санаачлагчдын зүгээс “Энэхүү хөтөлбөрийг ирэх жил үндэсний хэмжээний ажил болгож цаашлаад ерөнхий боловсролын сургалтын системд оруулахын тулд судалгааны ажил хийх болсноо хэлсэн юм.
“Эх орон-36” хөтөлбөрийн хүрээнд арга зүй, мэдээлэл сурталчилгааны баг ажиллаж, оролцогчдын өврийн дэвтэр, сургагч багш нарт зориулсан арга зүйн гарын авлагыг хэвлүүлэн олны хүртээл болгожээ.
Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн туршлагадаа үндэслэн 8,18, 32 цагийн үлгэрчилсэн сүлжээ төлөвлөгөөг сургалтанд оролцогчидтой хамтран агуулга, арга зүйг нь шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ гэв.
Уг хөтөлбөрийг хамтран зохион байгуулагчдаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал төв”, Батлан Хамгаалахын Их сургууль , Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Хил хамгаалах 151-р анги зэрэг байгууллагууд таван сарын турш хамтран ажилсан байна.
Энэ удаагийн “Эх орон-36” хөтөлбөр нь “Халх голын дайны яруу алдарт 75 жилийн ойн” баяртай давхар болсноороо онцлог болжээ.



