Байр суурь2 мин унших
Л.Гантөмөр: Төсвийн тодотголоор шийдэх боломжгүй

Сэтгүүлч ts8060
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч ts8060
-Ирэх оны төсөвт үдийн цайны мөнгөний асуудлыг тусгана. Засгийн газар дээр норм нормативыг нь тогтоох талаар яригдана. Ингээд Засгийн газраас тодорхой шийдвэр гарах байх гэж бодож байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө ч бас шийдэгдэнэ. Мөн сурагчдын дотуур байрны мөнгө яригдаж байгаа. Эдгээрийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхгүй бол болохгүй.
-Төсвийн тодотголоор нэмэх боломжгүй. Төсвийн орлого алга болчихсон байгаа шүү дээ. Энэ Засгийн газар хоосон шахуу сан хөмрөг хүлээж авч буйг иргэд маань ойлгох хэрэгтэй байх. Харин ирэх оноос эдгээр нормативуудыг нэмэгдүүлээд явах боломж бүрдэх байх.
-Үүнийг нягталж үзэх шаардлагатай юм байна. Ямар ч байсан олгогдох л ёстой.
-Төрийн өмчит их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрийг 10 хувиас дээг нэмж болохгүй гэж үзэж байгаа. Ер нь төлбөр жил бүр л нэмэгдэж ирсэн. Энэ сургуулийн жилд их дээд сургуулиуд маань төлбөрийг 60 хувиар нэмэгдүүлэхгүй бол болохгүй нь ээ гээд байсан. Харин яамны удирдлага бид 10 хувиас хэтрүүлэхгүй шүү л гэсэн шийдвэр гаргаад байна.