Байр суурь6 мин унших
Ч.Улаан: Цалин, тэтгэвэр нэмнэ гэж бид бичээгүй

Сэтгүүлч ts8060
Одоохон...
Байр суурь6 мин унших

Сэтгүүлч ts8060
Ирэх оны төсвийн төслийн зарим нэг асуудлаар Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.
-Энэ хэлэлцүүлэг бол маш их ач холбогдолтой, онцлогтой байдаг. Намын бүлгүүд, байнгын хороодоос гарсан саналыг нэгтгээд, төсвийн эцсийн саналыг гаргадаг. Ямартай ч төсвийн үр ашгийн шалгуур үзүүлэлт, хуулиар тогтоосон тусгай шаардлагуудыг хангах зарчимд тогтож хэлэлцлээ. Миний хувьд төсвийн хэлэлцүүлэг ажил хэрэгч боллоо гэж бодож байна.
Мэдээж тодорхой саналуудыг оновчтой болгох, сайжруулах чиглэлээр санал гарч, тэдгээр нь дэмжигдэж байвал сайн.
-Төсвийн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулъя гэсэн санал гарсан. Энэ нь ч хамгийн оновчтой хувилбар. Төсвийн тухай хууль урт хугацаанд мөрдөгддөг. Харин энэ жилийн хувьд Ерөнхий сайдын багцад бөөн дүнгээр орж ирсэн санал ирэх жил дахин орж ирэхгүй нь онцлогтой асуудал. Тэгэхээр үүнийг нэг удаагийн зохицуулалтаар шийдсэн нь дээр. Хэдийгээр хуулийг үг, үсгээр нь мөрдөх учиртай ч амьдрал өөрөө баян шүү дээ. Амьдралд нийцсэн асуудлыг ажил хэргийн хувьд авч үзэж байгаа нь оновчтой зохицуулалт болсон.
-Хуульд илүү нийцэж, тооцоо үндэслэл нь тодорхой болж, хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн эрэмбэ, дараа тогтоогдож байгаа нь сайжрах тал руугаа орж буй өөрчлөлт гэж бодож байна. Эцсийн дүнгээр авч үзэхэд үр ашгийн шалгуур үзүүлэлт, тусгай шаардлагуудаа хангахуйц төсвийн төсөл батлагдаж байгаа гэж ойлгож болно.
-Ихэнх нь зарлага нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх чиглэлийн зардлын саналууд байсан. Уг нь орлогоо яаж нэмэгдүүлэх вэ, төсвийн тэнцлийг хэрхэн сайжруулах вэ, хөрөнгийн үр ашгийг яаж дээшлүүлэх вэ гэдэг санал олон гарч хэлэлцэгдсэн бол илүү сайн үр дүнд хүрэх байлаа. Гэтэл зардал нэмэгдүүлэх санал гаргаснаар түүнийгээ төсөвт яаж багтаах вэ гэдэгт голчлон анхаарлаа хандуулсан.
-Цалин, тэтгэвэр нэмнэ гэж бид бичээгүй. Гэхдээ энэ жил нэмэгдүүлсэн цалин, тэтгэврийн гол ачаалал ирэх онд буурдаг учраас бид их хэмжээний ачаалал үүрнэ. Өөрөөр хэлбэл, 260-аад тэрбум төгрөгөөр цалин, тэтгэврийн нэмэлтийг санхүүжүүлэх юм.
Сонгуулийн жилийн онцлогтой холбоотойгоор шийдвэрийг нь өөр хүмүүс гаргаж, хэрэгжүүлэх ачаа нь бидэн дээр ирсэн. Нэмэгдлийг хүмүүсийн гарт бодитойгоор хүргэх нь чухал. Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд хүчээр нэмж болохгүй. Яагаад гэвэл энэ чинь араасаа олон сөрөг үр дагавар дагуулдаг. Тухайлбал, төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэхээр хувийн хэвшлийнхэн нэмэх болдог. Цалин нэмэх, санхүүгийн бололцоогүй жижиг аж ахуйн нэгжүүд ажилчдаа халах, солих, зарим нь үйлдвэрлэлээ зогсооход ч хүрч мэднэ
-Тэгдэг. Нэмэхийн тулд нэмсэн нэмэгдэл үнийн өсөлт болж, ард иргэдэд очихдоо эдийн засгийн дарамтыг улам үүрүүлдэг. Тиймээс аль, аль талыг нь харах ёстой. Нэмлээ гэж ярих нь гол зорилго биш. Хүмүүсийн бодит орлого нэмэгдэж, амьдрал сайжрах нь чухал. Өөрөөр хэлбэл, тор дүүрэн мөнгө барьж, очоод талх авсан нь дээр үү. Багахан хэмээний цалин, мөнгөтэй ч тогтвортой, чанартай байх нь амьдралд тустай юу гэдэг л сонголт юм.
-Амьдрал бол үнэний шалгуур байдаг. Тиймээс би олон зүйл ярих шаардлагагүй. Хөгжлийн банкны эх үүсвэр болох өнгөрсөн жил босгосон 600 сая долларын жилийн хүү 5.88 хувьтай байсан. Одоогийн Засгийн газрын гаргах гэж байгаа таван тэрбум ам долларын үнэт цаасны нөхцөл гурав гарантай зөвшөөрөгдөхөөр саналууд ирж байгаа. Зээлээ авсны дараа өмнөхтэй зэрэгцүүлээд харъя.
-Үүнийг хэн ч баталж хэлж чадахгүй. Дэлхий дахинд болж буй үйл явцыг ажиглахад ирэх оны эхний хагас жил тун амаргүй байх нь. Ажил хэрэг маань бидний бодож, төлөвлөснөөр явахгүй байх эрсдэл ч байна.
Дэлхийн зах зээлд манай гол нэр төрлийн бүтээгдэхүүний ханш буурах бодитой аюул байгаа. Мөн экспортын бүтээгдэхүүний зах зээл хумигдаж байна. Дотооддоо бодлогын уялдаа, зохицуулалтгүй байдал, зарлагаа өсгөх гэсэн эрмэлзэл хяналтаас гарч болзошгүй. Эдгээрийг нэгтгээд үзэхээр энэ жилийн их эмзэглэл, эрсдэл учирч болзошгүй.
Тиймээс оны эхнээс л холыг харсан, зөв бодлогоор уялдуулан зохицуулж, хэрэгцээ, хүслийг зарим талаар хязгаарлаж, тооцоо, судалгаатай явах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, би тусгай шаардлагуудыг хангана гээд зүтгээд байгаа маань үүнтэй холбоотой. Ингэж л бид хямралд бэлтгэх ёстой. Хэрвээ тэгэхгүй, шууд задгай давхиад орчихвол хямралын үр дагаврыг хэлэх аргагүй.
-Хямралд бэлтгэх гэдэг нь эрсдэлийг тооцчихсон гэсэн үг үү?
-Эрсдэлийг тооцох гэхээсээ илүү бэлэн байх ёстой. Тиймээс төсөвт шинэ зарчмуудыг оруулсан. Жишээ нь, тэнцвэржүүлсэн үнээр төсвөө бодсон. Зах зээлд өнөөдөр зэсийн үнэ 8200 ам.доллар байхад бид 6900 ам.доллараар тооцсон. Зэсийн үнэ 6900 ам.доллар болж унахад манай төсөв тогтвортой хэвээрээ байна. Сайнаар бодоод үнэ унахгүй тохиолдолд тогтворжуулсан үнэ, зах зээлийн ханшийн зөрүүгээр орж ирсэн ашгаа тогтворжуулалтын санд хийчихнэ. Бид энэ жил тогтворжуулалтын санд 170 тэрбум төгрөгийн хуримтлал нэмж оруулна гэсэн тооцоотой байгаа. Урьд жилүүдийнхтэй нийлээд ирэх онд 500 тэрбум төгрөгийн хуримтлал бий болно. Энэ хэмжээний хуримтлалтай болчихвол цаашид эдийн засаг савлаж, хямрахгүй. Хэрвээ цаг зуурын бэрхшээл тохиолдвол зээлээр төсвийн алдагдлаа хаах биш, хуримтлалаасаа хаах боломжтой.
-Би түүнд нь огт эмзэглэхгүй байгаа. Аливаа юм цаанаа учиртай байдаг. Ц.Нямдорж олон жил парламентад суусан, туршлагатай гишүүн. Тиймээс төсөв, хөрөнгө, эдийн засгийн үйл явц хаашаа, ямар өөрчлөлт гарч байгааг мэдэрч чадсан гэж бодож байна.
Энэ жилийн төсөв шинэ нөхцөл, шинэ хуулийн орчинд боловсрогдсон учраас өмнөхүүдээс эрс ялгарч байгаа. Мөн урьд нь бид мэдсээр байж засч чадахгүй байсан олон буруу жишиг, үйлдлүүд бий. Тэдгээрийг засах оролдлого хийгдэж эхэлснийг Ц.Нямдорж мэдэрсэн байна.
-Тухайлбал, ямар алдааг нүдээ аниад өнгөрөөдөг байсан гэж?
-Нийгмийн хавтгайрсан халамж байсан. Түүнээс татгалзсан. Мөн төсвийн орлого нь зарлагаасаа түрүүлж өсдөг. Салбарууд нийгмийн халамж, цалингаар уралддаг байдлыг зогсоохыг оролдсон. Зардал, мөнгийг оновчтой ашиглах, хэмнэх, хязгаарлах алхмууд хийгдсэн. Бүхэлдээ төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн алхам, бодлогууд энэ удаагийн төсөвт орж ирсэн.Бүгдийг биш юмаа гэхэд буруу жишгийг засахаар хийгдэж буй алхмуудыг Ц.Нямдорж гишүүн мэдэрч. Тэгэхээр би түүнд баяр хүргэмээр байна. Бид ч төсөвт үнэхээр тийм л бодлогоор хандсан.