Онцлох мэдээ3 мин унших
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төсвийг хэлэлцлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТэрбээр тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав.
2019 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад хөрөнгийн зардлыг 21.6 тэрбум төгрөгөөр бууруулж төсөвлөсөн ч урсгал зардлыг 29.6 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг 74.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн нь нийт зардал өсөхөд нөлөөлжээ.
2018 онд эхлүүлсэн 5.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй “Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж” барих 1 төсөл арга хэмжээ, 2019 онд эхлүүлсэн 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 2 төсөл арга хэмжээг ирэх 2020 онд үргэлжлүүлэн барьж байгуулахаар төлөвлөжээ.

Харин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын нийт зардлын төсөв 2020 онд 175.2 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн нь 2018 оны гүйцэтгэлээс 1.1 дахин нэмэгдэж, 92.9 тэрбум төгрөгөөр, 2019 оны батлагдсан төсвөөс 22.7 хувиар буюу 32.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга байгууламж, их засварын зардалд нийт 24.7 тэрбум төгрөг төсөвлөсний 91.1 хувийг буюу 22.5 тэрбум төгрөгийг шинээр болон шилжих барилга, байгууламжид, 0.8 хувийг буюу 200.0 сая төгрөгийг Өвөрхангай аймгийн Бүрд суманд байрлах Монгол Улсын төв цэгийн засвар, тохижилтод, 2.0 тэрбум төгрөгийг Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зардлуудад тусгажээ.
Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл-ийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулахаар тогтлоо.