Байр суурь1 мин унших

УИХ-ын гишүүдийн хууль тогтоох эрхэд нь халджээ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төмөр замаас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Бакей “Өчигдөр Миний дугаараас хачин агуулгатай зүй бус, бүдүүлэг мэссэж манай тойргийн гишүүдэд очсон байна. Өглөө ирээд Миний л хууль тогтоох эрхэд халдсан юм болов уу гэсэн чинь Мовикомын дугаартай нэр бүхий гишүүдийн дугаараас ийм агуулгатай мэссэж илгээсэн байна. Энэ УИХ-ын гишүүний эрхэд халдаж байгаа хэрэг. Бид ямар нийгэмд халдаж байна аа. УИХ-ын өмнөөс хуурамчаар дугаар илгээж байгаа юм чинь энгийн иргэд яах болж байна. Дээрээс нь УИХ-ын гишүүн бол хэний ч шахалт, дарамтгүйгээр, өөрийнхөө итгэл үнэмшлээр хуульд санал өгөх эрхтэй

Мөн УИХ-ын гишүүн Д:Ганхуяг гишүүн “миний утаст шөнө 01-цагаас хойш 1000 мессэж ирсэн. УИХ-ын гишүүний хууль тогтоох эрхэд нь халдаж байна. Үнэхээр аюултай байдалд байна. ҮҮнийг хариуцах газар нь ажиллах байх. Гэхдээ энэ байгууллагууд хүчин мөхөсдөх болно”. гэв.

Үүнд УИХ-ын Дарга З.Энхболд “ТЕГ-ын Даргын дуудаж шуурхай үүрэг өгсөн байгаа” гэв.

Сэтгүүлч batzaya

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009