Үйл явдал1 мин унших
А.Бакейг улируулан сонгохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлэг тус Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж буй А.Бакейг улируулан сонгох санал гаргасныг танилцуулсан юм.
Байнгын хорооны даргад өөр нэр дэвшигч гараагүй тул хуралдааныг УИХ-ын гишүүн Су.Батболд даргалж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь А.Бакейг тус Байнгын хорооны даргаар улираан сонгохыг дэмжлээ.
Сэтгүүлч batzaya


