Байр суурь1 мин унших
Ц.Даваасүрэн: Оюутолгойн 10 хувийг заавал арилжаарай
Улсын Их Хурлын чуулганы /2014.12.25/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд өмнөх удирдлагын ажлын тайланг хэлэлцэх ёстой байсан гэсэн саналыг хэлж байсан. УИХ-ын дарга З.Энхболд "Монгол Bloomberg Tv нээгдсэн байгаа. Үүүгээр өдөр бүр манай хөрөнгийн биржийн мэдээлэл гардаг. Өдөрт 3-5 сая төгрөгийн хувьцаа борлогдсон тухай ичмээр мэдээлэл гардаг. Энэ бол өмнөх удирдлагын юу хийсэн бэ гэдгийг харуулж байгаа юм" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн дараах байр суурийг илэрхийлсэн юм Ц.Даваасүрэн "Засгийн газрынхаа түвшинд л бялуугаа хуваана биз. Хугацаатай томилогддог УИХ-ын харъяа байгууллагууд руугаа орох хэрэггүй байсан юм. Өмнөх удирдлагууд муу ажилласан гэдэг дүгнэлт харагдахгүй байна. Сая УИХ-ын даргын хэлснээр өдрийн 3-5 сая төгрөгийн гүйлгээ хийгдээд байх юм бол Нарантуяа чамайг дахиад солих нь байна шүү дээ. Чамд том хариуцлага ноогдуулж байна шүү дээ. Оюутолгойн 10 хувийг арилжаарай. Үүнийг чамд захъя.
Сэтгүүлч batzaya




