Үйл явдал1 мин унших

“Говийн чоно-2015” дасгал сургуулийн бэлтгэл уулзалт боллоо

“Говийн чоно-2015” дасгал сургуулийн бэлтгэл уулзалт боллоо
Онцгой байдлын ерөнхий газар

“Говийн чоно-2015” гамшгийн бэлэн байдлын дасгал сургуулийг зохион байгуулах орчны эцсийн шинжилгээний уулзалтыг АНУ-ын Номхон далайн арми, Аляскийн үндэсний гвардтай хамтран 2015 оны 01 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Төрийн захиргааны байгууллага болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, “Говийн чоно-2015” гамшгийн бэлэн байдлын дасгал сургуулийн танхимын дасгал сургууль болон хээрийн дасгал сургуулийн цагийн байдал, зохион байгуулалт, бусад холбогдох асуудлаар хэлэлцлээ.

“Говийн чоно-2015” олон улсын дасгал сургуулийг 2015 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн тус дасгал сургуулийг зохион байгуулах үйл ажиллагааны зохицуулалтын гэрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, АНУ-ын Номхон далайн армийн Цэрэг-иргэний үйл ажиллагааны газрын дарга, хурандаа Уиллиам Р.Флогинг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалах хамтын ажиллагааны атташегийн газрын дарга, хошууч Адам Негри нар гарын үсэг зурлаа.

Сэтгүүлч sevjid

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011