Үйл явдал3 мин унших
Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгал төлөх малчдын идэвхи сэргэнэ

Сэтгүүлч Bayartsengel
Одоохон...
Үйл явдал3 мин унших

Сэтгүүлч Bayartsengel
Гэвч малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, нийгмийн хамгааллын асуудал бүрэн шийдэгдээгүйгээс мал маллах хүн ховордож, ялангуяа залуу малчдын хувьд төв суурин руу өөр ажил хайх сонирхол нэмэгдэж байна. Одоогийн хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас сар бүр шимтгэл төлөх боломжгүй зэргээс хамралтын хувь бага байна. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6,0 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ.
Нийгмийн даатгалын сангаас 45,6 мянган малчин өндөр насны, 9,5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд 2013 онд 3,2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарчээ. Гэхдээ эдгээр тэтгэвэр авагчдын дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Хүн ам мал сүргээрээ бусад аймгуудаа тэргүүлдэг Хөвсгөл аймаг 16.000 малчин өрхтэйгөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг өрх дөнгөж 2500 орчим байдаг. Мөн өнгөрсөн жил батлагдсан Ажилласан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжсэнээр энэ тоо 5000 болтлоо өссөн үзүүлэлттэй байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Мал аж ахуйн үйлдвэрлэл байгаль, цаг уураас шууд хамааралтайн дээр малчид нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа болон өдөр шөнөгүй, цаг наргүй, амралтгүй, хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг зэргээс хамааран наснаасаа эрт хөгширч, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, харьцангуй доогуур наслалттай байна. Энэ байдал тэдний амьжиргааны түвшин доогуур байх, ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Манай улс 145229 малчин өрхтэй. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27,4 хувь байгаа бол малчдынх 34,4 хувь, малчин бус иргэдийнх 24,4 хувь байна. Нөгөө талаар малдаа анхаарахаас илүүтэй малчиндаа анхаарах цаг болсныг ч илэрхийлж байгаа юм”.гэж хэллээ.
Одоо өргөн баригдаад байгаа хуулийн төсөлд: