Байр суурь1 мин унших
"Ажилдаа хэлэлцүүлэг" Тавантолгойн талаарх асуудлаар хэлэлцлээ
Сэтгүүлч Bayartsengel
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Bayartsengel
УИХ-ын хаврын чуулган эхэлж Монголын парламент ажилдаа албан ёсоор орсон байна. Мэдээж хэрэг манай байнгын оролцогчид болох УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оролцож байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Тавантолгойн асуудлыг УИХ-аар заавал шийдэх ёстой, хэлэлцэх ёстой. УИХ-даа итгэдэггүй Засгийн газар, УИХ-аа үл ойшоодог Засгийн газар байна гэдэг Засгийн газраа толгой дээрээ гаргасан УИХ гэдэг бол манай орны хамгийн хэцүү байдал шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ерөнхий сайд маань бол хэлсэн шүү дээ. Мессежээр ард түмнээсээ асуулга асуусан. Том төслүүдээ хөдөлгөх үү гэж энэ мессежээс л үндсэндээ юм ойлгосон. Өнөөдөр урьд өмнө ч гэсэн тавантолгой хөдлөөд явж л байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Миний бодлоор бид арай алгуур алсаас харах шаардлагатай. Ер нь дэлхийн нүүрсний салбар зах зээлийн хамгийн том хэрэглэгч нь аль улс орон юм. Энэ мэдээж БНХАУ. Монгол улсын Хятад улсад нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ тус улсын нийт хэрэглээний 0,7 хувийг эзэлдэг.