#Коммент2 мин унших
Б.Жаргалан: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2010 оноос хойш хийсэн бүр нүүрсний гэрээг ил болгох шаардлагатай

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Тус компанийн засаглалтай холбоотой олон асуудал хөндөгддөг.
Тухайлбал,
Компанийн санхүүгийн удирдлага хяналт, нөгөө талаасаа тухайн компанийн ашигт ажиллагааг үл хамааран бусад ямар ч төслүүд рүү нүүрсээр төлбөр хийх, бартер хийх энэ боломжуудыг бий болгодог оффтейк гэрээнүүд байгуулдаг. Энэ шийдвэрүүд нь Их хурлаар дамждаггүй ЗГ-аас томилогдсон ТУЗ, мөн тэндээс томилогдсон улс төрийн томилгоогоор очсон гүйцэтгэх удирдлагын түвшинд хийгддэг гэдгийг УИХ-ын чуулганы танхимд зарим гишүүд ярьж ирсэн.

Баримт сөхвөл, 2025 оны бизнес төлөвлөгөөний свот шинжилгээн дээр компанийн зүгээс СУЛ ТАЛАА
Улс төрийн шийдвэрээр нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх зорилгоор их хэмжээний өр тавьж байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн дарамт учруулсан хүний нөөцийн шууд томилгоо их байдаг
Олборлолтын 100%,-ийн гэрээт операторуудаар хийлгэж байгаа буюу өөрсдөө оператороо хийх боломж байдаггүй.
Нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх борлуулалтыг өсгөх боломжтой ч Хятад талын хилийн нэвтрүүлэх хүчин чадлаас хамааран энэ нь өөрөө хязгаарлагддаг гэж дурдсан байна.
Тус копмани анх байгуулагдахдаа үндсэн 3 заалтыг хэрэгжүүлнэ гэж УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг батлуулсан байдаг.
Үүнд:
Хувьцааны 10%-ийг нь нийт иргэнд үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ.
10%-ийг нь ААН нэгжүүдэд үнэ төлбөргүй шилжүүлнэ
30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр худалдаж хөрөнгө босгох
Гэвч өнөөдрийг хүртэл 3 дахь заалт хэрэгжээгүй нь компанийн засаглалтай холбоотой. Учир нь төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд бүх засаглалын болоод түүнийг дагасан шаардлагуудыг нь хангаж чаддаггүй байна.
Энэ мэт Монгол Улсын эдийн засагт чухал оролцоотой Эрдэнэс Тавантолгойг тойрсон асуудал хөвөрнө.
Ингэснээр нүүрсний хулгай гэх асуудалд цэг хатгаж, цаашид уул уурхайн салбарын хөгжил, засаглалыг шинэ түвшинд гаргах урагш харсан бодлого тодорхойлох боломж бүрдэх юм.
Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ил болсон гэрээнүүдэд дүн шинжилгээ хийж дүгнэлт гарган олон нийттэй хуваалцаж ажиллахыг уг асуудалд анхаарал хандуулахыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан судлаач, сэтгүүлчид болон нийт иргэддээ уриалав.