Байр суурь2 мин унших
Б.Жаргалан: Эрдэнэс Тавантолгойн 160 сая тн нүүрсний гэрээ ил болоогүй хэвээр байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Чоно борооноор гэгчээр хүмүүсийн анхаарал сарнисан байх үед, улс төржилт хэрээс хэтэрчихсэн байх үед төсвийн хуулиа дагалдуулаад Тавантолгой бүлэг орд дээр гэрээ байгуулах, эрх шилжүүлж авах тогтоолын төсөл оруулаад ирсэн.
Энэ асуудалд хүмүүс анхаарч байгаа эсэхийг мэдэхгүй юм.
Хуралд Сангийн яам, Уул уурхайн яамны газрын даргууд сууж байна. Эдийн засаг, хөгжлийн болоод бусад сайд нар хаана байна!

Миний хувьд өнгөрсөн Даваа гарагт Ерөнхий сайд Г.Занданшатарт хаяглаад Эрдэнэс Тавантолгойн компанийн хийсэн бүх нүүрсний гэрээг мэдэгдэл хийснийхээ дагуу ил болго. Тэгж гэмээ нь олон нийт хэн нь худал, хэн ч үнэн яриад байгааг ойлгомоор байна гэдэг шаардлага хүргүүлсэн.
Өмнөх хулгай, зэлгийд эзэн олдоогүй. Том тоонууд яригдаж буй энэ цаг мөчид Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулна, иж бүрэн цогцоор нь ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэгч хамтрагч, хөрөнгө оруулагчдад санал болгож хэлэлцээр хийнэ гэсэн эрхийг авах гэсэн тогтоол оруулаад ирж байна.
Ашиглагдаагүй байгаа гэдэг хэсэг дээрээ яг ямар гэрээ байгуулах гээд байгаа юм? Хөрөнгө оруулагч нь хаана байна? Олборлолт, тээвэрлэлт, экспортыг бүгдийг нь нэг хөрөнгө оруулагчид санал болгох юмуу? Энэ бүх зүйлд хариулт авч байж цааш нь яримаар байна!
Чуулган дээр өмнө нь энэ талаар асуухад Н.Учрал сайд Бүлэг ордод олон улсын стандартыг нэвтрүүлнэ гэж ярьсаар байгаад дууссан.