Дутуу болон бага жинтэй нярайг торниулах, бүтэн өнчин, хагас өнчин, олдмол 3 хүртэлх насны өсөлт бойжилтын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийг эмчлэх, сувилах, сэргээн засах чиглэлээр төрөлжсөн улсын хэмжээний цорын ганц байгууллага нь БГД-ийн Хүүхдийн төв сувилал юм.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон тус төвийн нэг ангийг иж бүрэн тохижуулан, оюуныг хөгжүүлэх тоглоом, зөөлөн тоглоом зэргийг хүлээлгэн өгжээ.