Үйл явдал1 мин унших

Хүндрэлтэй үед татвар нэмэх нь буруу

Хүндрэлтэй үед татвар нэмэх нь буруу

Ямар нэгэн байдлаар татвар нэмэгдүүлэх тухай асуудал ярих нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хүн бүрт дарамт учруулдаг. Эдийн засгийн хямралтай, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна гэж ярьж байгаа хэрнээ нөгөө талдаа татвар нэмэгдүүлэх нь буруу.

Хөдөлмөрчдийн орлогыг танаж биш нэмж, тансаг хэрэглээг багасгаж хямралаас гарья гэж иргэдийн жагсаал цуглаан хийж байгаа нь зөв. Нийслэлийн болоод бусад татварыг нэмэхгүйгээр сайд, дарга нарын тансаг хэрэглээг хасахад ямар хэмжээний хэмнэлт гаргаж болох нь тодорхой байгаа. 2008 онд том оврын автомашинаас татгалья гэсэн уриа гараад таг болсон.

Өнөөдөр сайд нар бүгд “Lexus-570” унаж байна. Цаашилбал аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар болон бүр сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн дарга нар том оврын “жип” хөлөглөж байна. Эндээс харахад том оврын автомашины ашиглалтын хугацаанд ямар их зардал гардаг болохыг бид нар мэднэ. Цаашилбал өрөө тасалгаа, гадаад, дотоод томилолт гээд хасаж танах хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Улсын Их Хурлын гишүүд бүгдээрээ улсаас машин унадаггүй. Хувийнхаа машиныг ихэнх нь унаж байгаа. Ах нь дүүдээ үлгэрлэдэгтэй адил бусаддаа бид яагаад үлгэр дууриал үзүүлж болохгүй гэж. 1,5 -аас бага цилиндрийн хөдөлгүүр багтаамжтай машин унаад бүгдээрээ эхлэе л дээ. Ингэх бололцоо байна. Энэ уриалгыг гаргаад бүгдээрээ хөдөлгөөн болгоход болохгүй зүйлгүй

/УИХ-ын чуулган дээр хэлсэн гишүүдийн байр суурь/

Сэтгүүлч sevjid

ТатварХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2021
  3. 2020
  4. 2019

Дата архиваас

  1. 2017
  2. 2013
  3. 2012
  4. 2010
  5. 2009
  6. 2008