Үйл явдал1 мин унших
Ерөнхийлөгчийн санаачилгаар Чингис хааныг монгол хүн болохыг баталжээ

Сэтгүүлч enkhtuul
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч enkhtuul
Уг зарлигт “Уламжлалт ёс заншлаа дээдлэн Бурхан халдун хайрханы тахилгын ёслолыг “Дээд овоо”-эны бэлд шинээр бий болгосон овоонд үйлдэж байхаар тогтоосугай. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан, ЮНЕСКО-д хандах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т чиглэл болгосугай. Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулах зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, түүх соёлын зүтгэлтнүүд, нийт ард иргэдэд уриасугай” гэжээ.
Энэхүү зарлиг гарсанаас хойш Чингис хааныг өөрийн болгох гэсэн өрсөлдөөн ойролцоох орнуудад хүчтэй өрнөсөн боловч манай төр засгийнханы судалгаа, баримт материал, санал санаачилгуудын нөлөөгөөр их хааныг монгол хүн гэдгийг төрсөн нутаг Бурхан Халдунаар нь давхар нотлуулж чадсан байна.