Үйл явдал1 мин унших

Ээлжит бус чуулган хууль зөрчих үү?

Ээлжит бус чуулган хууль зөрчих үү?
УИХ-ын дарга З.Энхболд

УИХ-ын дарга З.Энхболд ирэх сарын 3-14-ний өдрүүдэд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж гаргасан. Энэ чуулганаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах/чөлөөлөх/, томилох тухай асуудал улстөрийн гол сэдэв болоод байна.

 

Засгийн газарт МАН- тай хамтран ажиллах гэрээг цуцлахаар Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрлэсэн. Иймд МАН-ын төлөөллийн зургаан сайдыг чөлөөлөх тухай ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэх юм.

 

Гишүүд хуралдаанд оролцох үүрэгтэй ч УИХ-д оруулаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарлавал Үндсэн хууль зөрчсөн асуудал болдгийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл энэ сарын 30-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын сайд нарыг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн бариагүй байна. МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганыг хойшлуулах санал гаргаад байгаа ч тэд цаашид ямар улстөр хийхээ одоохондоо ярилцаагүй байгаа гэнэ.

 

Сэтгүүлч enkhtuul

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009